Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бангладеш улсад дүрвэсэн рохинжа үндэстний тоо 390,000 давжээ

  М.Даваадулам 2017-09-16 878

Мьянмарын лалын шашинт рохинжа үндэстнүүдийн асуудал өнөөдөр олон улсад хурцаар тавигдаж байна. Хөрш зэргэлдээх Бангладеш улсад дүрвэсэн рохинжа үндэстнүүдийн тоо 390,000 давжээ. Тиймээс олон улсын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллага Бангладешийн эрх баригчдад хандан дүрвэгсдэд 26 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсчээ.

Мьянмар Ракхайн мужид өнгөрсөн сарын 25-нд мөргөлдөөн дэгдсэний дараа Бангладеш руу дүрвэх рохинжа үндэстнүүдийн тоо эрс нэмэгджээ. Рохинжа үндэстнүүдийн сууринг олноор шатааж байгаагаас, утаа Бангладешийн хилийн нутгаас харагдаж байгаа гэнэ. Тиймээс Бангладешт хөл тавих дүрвэгсдийн урсгал татрахгүй байгааг орон нутгийн эрх баригчид учирлалаа.

Лалын шашинт рохинжа үндэстнүүд Мьянмарын Ракхайн мужид амьдардаг. Гэвч Мьянмарын эрх баригчид тэдгээрийг Бангладешаас ирсэн хууль бус дүрвэгсэд гэж тооцдог байна. Тиймээс шашин хоорондын маргаан дээр үндэслэсэн мөргөлдөөн Ракхайн мужид тасардаггүй. Лалын болон буддын шашинтнуудын мөргөлдөөний улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд олон мянган хүн амиа алдаж, энэ улсад хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байгаад НҮБ санаа зовниж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан