Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

130 хүний амийг авсан балмад халдлагыг эргэн дурслаа

  Б.Оюун 2017-11-13 680

Францад хоёр жилийн өмнө болсон балмад халдлагын ойг нэхэн дурсч байна. 2015 оны 11-р сард Парис хотын “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэн, мөн Парисын дор байрлах Сен Дени дагуул хотод ар араасаа халдлага болж, энэ өдөр мөн алан хядагч террористууд Батаклан концертын танхимд хүмүүсийг барьцаалсан хэрэг явдал болсон юм. Францад болсон балмад халдлага дайралтын улмаас 130-аад хүн амиа алдаж, 350-иад хүн гэмтэж шархадсан. Өнөөдөр Франц орон даяар тэрхүү балмад явдлын ойг нэхэн дурсч байна.

 Францад хоёр жилийн өмнө болсон дээрх балмад халдлага дайралтуудын хариуцлагыг Исламын улс алан хядах бүлэглэл өөртөө хүлээсэн юм. Францад болсон балмад халдлагын дараанаас өнөөдрийг хүртэл энэ улсад аюулгүйн онцгой байдал мөрдөгдсөөр байна. Хоёр долоо хоногийн өмнө Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон улс оронд дотоодын аюулгүй байдлыг сахин хамгаалах, алан хядлага терроризмтай тэмцэх хууль батлан гаргаж, улс орондоо тогтоогоод байгаа онцгой байдлыг цуцлах арга хэмжээ авч байгаа юм. Францын дотоод хэргийн сайд Жерар Колон улс орон дахь өнөөгийн нөхцөл байдлын талаар дүгнэн хэлэхдээ “хэдийгээр нөхцөл байдал өнөөдрийн хувьд тайван байгаа хэдий ч цаашдаа бид алан хядлага, терроризмын аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх алхмыг авсаар, аюулгүй байдлаа сахин хамгаалсаар байх болно” гэсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан