Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятад Оросыг холбосон нефть хийн дамжуулах хоолой ашиглалтад орлоо

  Б.Оюун 2017-11-13 2010

Хятадын Үндэсний нефть хийн корпораци ОХУ-аас Хятадын Дациныг холбосон нефть дамжуулах хоолойн хоёр дахь ээлжийн шугамын барилгын ажил дуусгавар болсон талаар мэдээлжээ. Оросын талаас нүүрс-устөрөгч дамжуулах шугамын барилгыг 2011 онд эхлүүлсэн юм.

 Шинээр ашиглалтанд оруулж байгаа хий дамжуулах хоолойн нийт урт нь 942 км гэнэ. Шинэ хоолойгоор жилд 15 сая тонн нефть, хийн бүтээгдэхүүн дамжуулах хүчин чадалтай юм. Ингэснээр Хятадын тал Оросоос авах нефтийн бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлж байна. Оросоос Хятадын Дацинд нийлүүлэх хийн хоолойг ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэн бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлнэ. Тэр болтол хоолойгоор хий шахаж, бүрэн бүтэн байдалд нь хяналт тавих юм. Шинээр баригдсан хоолой ОХУ-ын хар алтны экспортын хэмжээг нэмэгдүүлж, Хятадын талтай холбогдох нефтийн байгууламжийн хүчин чадлыг одоогийн 15 сая тонн байгааг 30 сая болгон өсгөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан