Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иран, Иракт болсон газар хөдлөлтийн хор хохиролын хэмжээ нэмэгдсээр байна

  Б.Оюун 2017-11-14 835

 Иран, Иракийн хилийн орчимд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас учирсан хор хохиролын хэмжээ нэмэгдсээр байна. Иракийн онцгой байдлын албаны хүн болох Хасан Аль Жнаби-гийн мэдэгдсэнээр ням гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас энэ улсын Дарбенжан дүүрэгт уулын хөрсний нуранги болжээ. Уулнаас их хэмжээний хөрс нурж, бэл дорх газруудаа нөмөрсөн байна. Энэ явдлын улмаас хэд хэдэн барилга байшин хөрсөнд дарагдаж, нурж сүйджээ. Одоогоор гамшигт үзэгдлийн учруулсан хор хохиролыг нарийн тооцох аргагүй байна.

Иран улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 211-т хүрээд байна

 Тэгвэл Иракийн хөрш зэргэлдээх Иран улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 211-т хүрээд байна. Гамшгийн бүсэд ажиллаж байгаа аврагчид 207 хүний цогцсыг нурангин доороос гаргаад байгаа юм.

Ням гарагт болсон 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт Иран, Иракийн хилийн бүсэд болсон. Газар хөдлөлтийн гол хүч Ираны баруун хэсгийн Керманшах болон Илам мужуудын нутаг дэвсгэрт байжээ. Гамшгийн бүсэд хээрийн эмнэлэг байгуулж, гэмтэж бэртсэн хүмүүст газар дээр нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн нутгийн иргэдэд шаардлагатай эд зүйлс, майхан сав, дулаан хувцас, хоол хүнсээр ханган ажиллаж байгаа юм. Гамшгийн бүсэд эрчим хүч тасалдан, холбоо харилцаа саатаад байгаа юм. Ираны ерөнхийлөгч Хасан Роухани гамшигт нэрвэгдсэн бүсийн иргэдэд шаардлагатай тусламж дэмжлэг цаг алдалгүй үзүүлэхийг даалгажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан