Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нэрт хөгжимчин Боб Гелдоф “Даблин Фрийдом” шагналаа эргүүлэн өгнө

  Б.Оюун 2017-11-15 196

Ирландын нэртэй хөгжимчин, жүжигчин, нийгмийн зүтгэлтэн Боб Гелдоф “Даблин Фрийдом” шагналаа эргүүлэн өгөх шийдвэр гаргажээ.

Боб Гелдоф 2005 онд“Даблин Фрийдом” нэртэй нийгмийн сайн сайхан үйл хэргийн төлөө олгодог нэр хүндтэй шагнал авсан ч шагналаа буцаан өгөхөөр шийджээ. “Даблин Фрийдом” шагналыг олон нийтийн сайн сайхны төлөө үйл хэрэг хийсэн эрхмүүдэд гардуулж эхлэн, хүмүүнлэгийн салбарын нэр хүндтэй шагнал болжээ. Тэгвэл Боб Гелдоф шагналаа буцаах болсон шалтгаанаа тайлбарлахдаа тэрээр Мьянмарын улс төрч Аун Сан Сунжитай хамт нэг шагналын эзэн байхыг хүсэхгүй байгаатай холбожээ. Боб Гелдоф Мьянмарт өнгөрсөн 8-р сараас хойш шашин хоорондын мөргөлдөөн гаарч, лалын шашинт рохинжа иргэдийн эсрэг энэ улсад хүчирхийлэл үйлдэгдэж байгааг эсэргүүцэн, энэ явдалд Аун Сан Сунжи анхаарлаа хандуулж, хямралыг шийдэхийн төлөө ямар ч тодорхой алхам хийхгүй байгааг шүүмжлэн, түүнтэй хамт нэр хүндтэй шагналын эзэд байхыг хүсэхгүй байгаа учраас шагналаа буцаахыг хүссэн гэж тайлбарласан байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан