Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Калифорнид зэвсэглэсэн этгээд гал нээж 4 хүн амиа алдлаа

  Б.Оюун 2017-11-15 611

Америкийн Калифорни мужийн хойд хэсэгт галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэнээс орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 4 хүн амиа алдаж, 7 хүн шархаджээ. Зэвсэглэсэн этгээд Калифорни мужийн Техама ранчогийн орчимд, тэр дундаа сургуулийн барилгын дэргэд гал нээн халдлага үйлдсэн байна.

 Халдлага мягмар гарагт болж, үл мэдэгдэх этгээд эхлээд гэрийнхээ ойролцоо гал нээж, улмаар ойролцоох бага сургуулийн барилгыг чиглэн явжээ. Халдагч этгээдийн хөршийн ярьснаар хэргийг 50 настай эрэгтэй үйлдсэн, тэрээр сүүлийн үед буудлагын дасгал хийж, их хэмжээний сум үрж байсан гэнэ. Гэрч хөршийнхөө энэ хачирхалтай үйлдлийн талаар цагдаагийн албанд мэдээлж байжээ. Одоогоор орон нутгийн цагдаа нар хэргийн талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байгаа ч халдагч этгээдийг аюулгүйжүүлсэн гэнэ. Гал нээсэн этгээд биедээ хагас автомат винтов буу, хоёр гар буутай байжээ. Халдлага болсон ранчо нь Калифорнийн Сакраменто хотоос 160 км зайтай байрладаг юм.       

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан