Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

163 карат алмаз эрдэнийн хүзүүний зүүлтийг үнэ хаялцуулан зарлаа

  Б.Оюун 2017-11-15 91

Кристис дуудлага худалдаагаар Art of de Grisogono нэртэй нийтдээ 163 карат жинтэй алмааз эрдэнийн чулуу бүхий хүзүүний зүүлтийг үнэ хаялцуулан зарж, үнийн дээд амжилт тогтоожээ. Үнэт эрдэнийн чулуу бүхий хүзүүний зүүлтийг Кристис дуудлага худалдаагаар 33,7 сая долларын үнэ хүргэж зарсан байна.

Үнэт эрдэнийн чулуу бүхий хүзүүний зүүлтийг голд нь шигтгэн урласан 163 карат жинтэй өнгөгүй алмааз эрдэнийн чулуу чимжээ. Түүнчлэн алмааз эрдэнийн чулууг тойруулан 160 карат маргад эрдэнийн чулуу шигтгэж, 200 карат жинтэй бусад эрдэнийн чулуугаар чимэглэсэн байна. Мөн үнэт чулуунуудыг тойруулан цагаан алтаар бүрсэн хүзүүний зүүлт нь дэлхийд ховорт тооцогдох үнэт эдлэл юм. Art of de Grisogono нэртэй алмааз эрдэнийн чулууг Анголоос олборложээ. Өнгө хэлбэр оруулан засахаас өмнөх байгалийн цэвэр жингээрээ 404 карат байсан энэ чулуу өнөөдрийг хүртэл олборлосон алмааз эрдэнийн чулуунуудаас овор хэмжээ, цэвэр байдлаараа 27-д жагсч байгаа юм. Алмааз чулууг Бельгийн Антверпенд судлан, каратыг нь тогтоож, өнгөрсөн оны сүүлээр Женевт аваачин үнэт эдлэлийн 14 мастер засч өнгөлсөн байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан