Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японы эзэн хаан, хатан хоёр улсаараа тойрон аялаж байна

  Б.Оюун 2017-11-17 807

Японы эзэн хаан Акихито болон хатан хаан Мичико нар улсынхаа баруун өмнөд хэсгийн алслагдсан арлуудаар ажлын айлчлал хийж байна. Тэдний айлчлал 3 хоног үргэлжлэх гэнэ.

Японы эзэн хаан, хатан улсынхаа Кагошима мужид очиж, эндхийн Якушима арал дээр зочилжээ. Тэднийг нутгийн иргэд угтан авч мэндчилсэн байна. Арлын иргэд 2015 онд Шиндаке уулын бүсэд болсон газар хөдлөлтийн улмаас орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн юм. Эндхийн иргэд бараг бүгд арлаас нь 12 км зайтай байрлах Якушима арал дээр дүрвэн иржээ. Японы эзэн хаан, хатны хамтаар нутгийн иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдаад байгаа асуудлуудын талаар сонсч, зориг тэвчээрээр нь бахаджээ. Эзэн хаан, хатан хоёр дараагаар нь Якушима арлаас 380 км зайтай байрлах Окино-эрабу-жима арлыг зорьсон байна. Улмаар Кагошима арлын хамгийн өмнөд хэсэг болох Йоронжиму арлыг зорихоор төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан