Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын улс төрч Рой Мурын эсрэг 7 эмэгтэй өөрсдийг нь оролдсон хэмээн гомдол мэдүүлжээ

  Б.Оюун 2017-11-17 744

АНУ-ын Алабама мужаас сенатад нэр дэвшин өрсөлдөж байгаа Рой Мурыг эмэгтэйчүүдийг ёс бусаар оролдсон хэрэгт буруутгасан байна. Түүний эсрэг өнөөдрийн байдлаар 7 эмэгтэй хууль хүчний байгууллагад гомдол мэдүүлээд байгаа юм. 

 Америкийн телевизийн сувгаар дамжуулан үзүүлсэн хэвлэлийн бага хурал дээр Мур түүний эсрэг гомдол мэдүүлсэн эмэгтэйчүүдийн гомдлыг ул үндэсгүй гүтгэлэг гэж мэдэгджээ. Мур энэ талаар ярихдаа түүний эсрэг ямар ч баримт нотолгоогүйгээр гомдол мэдүүлж байгаа нь нэр төрд нь халдаж байгаа хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ жил 70 нас сүүдэр хүрсэн Рой Мурын эсрэг одоогоос 40-өөд жилийн өмнө болсон хэргийн дагуу эмэгтэйчүүд гомдол мэдүүлжээ. Энэхүү шуугиан Рой Мурын эсрэг олныг хамарсан эгдүүцэл бухимдал төрүүлж, түүнийг улс төрийн сунгаанаас нэрээ татаж авахыг шаардахад хүргэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан