Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“OLD WEEK” театрын уран сайхны удирдаачийн эсрэг бэлгийн дарамтын гомдол тасрахгүй байна

  Б.Оюун 2017-11-17 1529

Тэгвэл бусдыг ёс бусаар оролдож, бэлгийн дарамт үзүүлсэн гэх шуугианд Английн Лондон хотын “Олд Вик” театрын уран сайхны удирдагч Кевин Спейси гэх хүн мөн ороогдож, түүний эсрэг хууль хүчний байгууллагад 20-иод гомдол иржээ.

Кевин Спейси театрынхаа уран сайхны удирдагчаар 11 жил тасралтгүй ажиллажээ. Саяхныг хүртэл гомдол гаргасан хүмүүс Спейсигийн эсрэг хэл ам хийхээр бодоогүй байсан ч Холливудад нэр алдартай, албан тушаал өндөр хүмүүс доороо ажиллаж байгаа хүмүүсийн эсрэг ёс бус үйлдэл гаргаж, ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж байгаа хэрэгтэй холбоотой шуугиан Холливудад дэгдсэний дараа тэд мөн хуулийн байгууллагад гомдол гаргахаар шийдсэн гэнэ. “Олд Вик” театрын удирдлага Спейси-гийн ёс бус үйлдэлд өртөн хохирсон хүмүүсээс хүлцэл эрж, цаашид энэ мэт хууль бус үйлдлийн эсрэг анхаарал тавин ажиллах болно гэжээ. Театрын удирдлага энэ дагуу өөрийн бие даасан шалгалт явуулж эхлээд байна. Кевин Спейсигийн эсрэг гомдол гаргасан 20 хүний 16 нь эрчүүд байгаа юм. Тэдний гомдол 1995-2013 оны хооронд үйлдэгдсэн хэргийн талаарх гомдол байгаа гэнэ. Кевин Спейситэй холбоотой шуугиан нэртэй жүжигчин Энтони Рапп түүний эсрэг хамгийн түрүүнд гомдол гаргаж, Кевин түүнийг 14 настай байхад нь ёс бусаар оролдсон гэж хуулийн байгууллагад гомдол мэдүүлснээр эхэлжээ. Энэ явдлаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 20-иод хүн гомдол гаргаад байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан