Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Евразийн эдийн засгийн нийгэмлэг МУ-тай харилцаагаа тэлнэ

  admin 2017-11-21 227

Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн интеграцчлалын хөгжлийн албаны дарга Сергей Шухно МУ-аас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаатай ажил хэрэгч уулзалт хийжээ. Уулзалт Монголын талаас тавьсан хүсэлтийн дагуу Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн төв штабт болсон байна.

Сергей Шухно, Б.Дэлгэрмаа нар Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг болоод МУ-ын худалдаа эдийн засгийн харилцаа, мөн 2017 оны 10-р сард Улаанбаатар хотод болсон хамтарсан чуулганы үр дүнг авч хэлэлцжээ. Москвад болсон уулзалтын үеэр түүнчлэн Евразийн эдийн засгийн комисс болоод МУ-ын засгийн газрын хооронд 2017-2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байна. 

Талууд түүнчлэн Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг болоод МУцаашид харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд харилцаагаа бүх талаар тэлж, бүх түвшинд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан