Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зимбабве улсын ерөнхийлөгч төрийн тэргүүний суудлаасаа сайн дураараа татгалзжээ

  Б.Оюун 2017-11-22 401

Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе төрийн тэргүүний суудлаасаа сайн дураараа татгалзжээ. Энэ талаар Зимбабвегийн парламентын спикер Жейкоб Муденда мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Мугабе цэргийнхэний түүнд тавьсан тулган шаардах хугацаанд төрийн эрхээс буухаас татгалзсаны дараа энэ улсын парламент ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.Парламент энэ дагуу өнөөдөр шийдвэрээ гаргах ёстой байсан ч Зимбабвегийн тэргүүн албан сэнтийгээсээ буух шийдвэр гаргаж, энэ талаараа улсынхаа парламентад бичгээр илэрхийлсэн байна. Парламентын гишүүдэд хандан бичсэн мэдэгдэлдээ “Би Роберт Габриэль Мугабе улсынхаа үндсэн хуулийн 96-р зүйл заалтад тулгуурлан ерөнхийлөгчийн албан сэнтийгээсээ огцорч байгаагаа мэдэгдэж байна” гэжээ. Мугабегийн парламентын гишүүдэд хандсан мэдэгдлийг парламентын спикер Муденда уншиж танилцуулсан байна. Сүүлд ерөнхийлөгчийн албан мэдэгдлийг бүрэн эхээр нь олон нийтийн цахим хуудсанд байрлуулсан ч Мугабе албан сэнтийгээсээ огцорч байгаа тухайгаа биечлэн мэдэгдээгүй байна. Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа сайн дураараа огцорч байгаа тухай мэдэгдлийг уншиж танилцуулсны дараа парламентын танхимд гишүүд баярлан хөөрч, алга нижигнүүлэн ташиж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан