Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөгшин ерөнхийлөгчөөсөө салсан ард иргэд баяраа тэмдэглэжээ

  Б.Оюун 2017-11-22 606

Мугабе төрийн эрхээс огцорч байгаа мэдээлэл тархсаны дараа Зимбабвегийн нийслэл Хараре хот болоод бусад хотуудад олныг хамарсан баярын арга хэмжээ өрнөж, иргэд нь гудамж талбайдаа гарч баяртай мэдээг тэмдэглэсэн байна.

Нийслэл Хараре хотод хүмүүс гарч Мугабегийн дэглэм унасан баяраа тэмдэглэжээ. Роберт Мугабе улс орноо 1980 онд Британиас салан тусгаарласнаас хойш тасралтгүй 37 жилийн туршид удирдсан юм. Иргэд улс орондоо төрийн эрхийг тайван замаар Мугабегийн дэглэмээс салгасан цэргийнхэнд баяр талархлаа илэрхийлж байжээ. Иргэд улсынхаа туг далбааг барин, бүжиг наадам хийцгээж байна. Хараре хотын төвд цугласан олон биднийг гэрэлт ирээдүй хүлээж байна, Мугабе улс орноо удирдан залахад хэтэрхий хөгшин байсан гэцгээж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан