Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОНАЛЬД ТРАМП ТАЛАРХЛЫН БАЯРЫН ӨМНӨ ЦАЦАГТ ХЯРУУЛД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЖЭЭ

  Б.Оюун 2017-11-22 940

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа төрийн тэргүүний хувиар Талархлын баярын өмнө анх удаа цацагт хяруулд өршөөл үзүүлж, баярын зоог болохоос аварчээ. Трамп Цагаан ордонд болсон уламжлалт арга хэмжээний үеэр цацагт хяруул шувуунд өршөөл үзүүлсэн байна.

Цагаан ордонд болсон арга хэмжээнд Дональд Трамп эхнэр Мелания, хүү Бэррон нарынхаа хамт оролцож, цацагт хяруул шувууг зоогийн ширээнээс аварчээ. Жил бүрийн 11-р сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт тохиодог Талархлын баярын өмнө Цагаан ордны тэргүүн уламжлал ёсоор цацагт хяруулд өршөөл үзүүлсэн байна. Цацагт хяруул шувуунд өршөөл үзүүлэх ёслолын энэ жил 70 дахь удаагаа явуулжээ. АНУ-д анх 1947 онд тухайн үеийн ерөнхийлөгч Харри Труменд Үндэсний шувуу үржүүлэгчдийн холбоо баярын зоогт нь зориулан цацагт хяруул шувуу бэлэглэснийг тэрээр өршөөж, баярын зоогийн ширээний хоол шүүс болохоос нь аварчээ. Тэр цагаас хойш Цагаан ордны тэргүүн нар Талархлын баярын өмнө цацагт хяруулд өршөөл үзүүлэх уламжлал тогтсон байна.  Өршөөл үзүүлэх ёслолын дараа ерөнхийлөгч Трамп цугласан олонд хандан үг хэлж, Америкийн цэрэг армийн алба хаагчид, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлж, тэдний гүйцэтгэж байгаа ажил хамгийн хариуцлагатай, хүнд хэцүү ажил болохыг тэмдэглэн, албаа нэр төртэй хааж байгаа хүмүүсээр бахархаж байгаагаа хэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан