Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хүчирхийллээс биеэ хамгаалсаны төлөө бүх насаараа хорих ял авсан охиныг суллахыг шаардаж эхэлжээ

  admin 2017-12-04 14513

Америкийн Теннесс мужид нэгэн өнгөт арьст охин өөрийгөө хүчирхийлэгчийн золиос болгохоос хамгаалсныхаа төлөө бүх насаараа хоригдох ял авсан байна.  

Синтоя Браун (Cyntoia Brown) гэх өдгөө 29 настай бөгөөд 16 настай байхдаа /2004 онд/ 43 настай үл хөдлөх хөрөнгийн ажилтан болох Жонни Митчелл Аллен (Johnny Mitchell Allen)-ийг өөрт нь секс хүчирхийлэл үйлдэх гэж байхад нь таслан зогсоож, амийг нь хөнөөснийхөө төлөө шүүхээс бүх насаараа хоригдох ялыг авсан аж. Синтоя өдгөө 13 жилийг торны цаана өнгөрүүлээд байгаа бөгөөд түүний хэрэг өдгөө л хүмүүст хүрч, дахин шалгагдаж байна. 

Охин 2 насандаа айлд өргөгдсөн аж. Учир нь түүний төрсөн эх архинд донтсон учир, түүний хүүхэд харгалзах эрхийг нь хасчээ. Түүнээс хойш охин эхтэйгээ уулзаагүй бөгөөд Элленетт Браун (Ellenette Brown) хэмээх хүнд өргөгдсөн гэдэг.  Тэрээр 2004 онд 16 настай байхдаа, “Cut Throat” буюу “Хоолой хэрчигч” хочтой 24 настай залуутай хамт амьдарч байсан аж. Залуу түүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлэн, хар тамхинд уруу татаж, дарамталдаг байжээ. Хэрэг 8 сард гарсан бөгөөд 43 настай үл хөдлөх хөрөнгийн ажилтан Жонни Аллен (Johnny Allen), охиныг “Нашвилле” түргэн хоолны газрын үүднээс очиж авсан байна. Тэрээр охиныг машиндаа суулгаж, хүчээр мансууруулсан бөгөөд гэртээ дагуулан орж, бэлгийн хүчирхийлэл үзүүлж эхэлсэн аж. Охин хэдийгээр түүнийг болихыг шаардсан ч, залуу үл тоон үргэлжлүүлсээр байсан тул, Синтоя өөрт байсан гар буугаар түүний толгой руу зад буудсан ба залуу ч газар дээрээ амьсгал хураажээ.  Охин хэргийн газраас залуугийн мөнгөтэй хэтэвчийг, бууны хамт авч гаран, машиныг нь унаж Валмарт худалдааны төвийн зогсоол дээр тавьсан аж.  Хэрэг шалгалдаж, охиныг баривчлахад тэрээр прокурорт “Cut Throat надад өөрийгөө хамгаалаарай гэж гар буу өгсөн. Тиймээс би түүнийг хэрэгтэй мөчид хэрэглэсэн” хэмээжээ. Гэвч түүний хэргийг шалгаж байсан прокурор энэ хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэлгүй, хулгайн сэдэлтэй дээрмээс үүдэж хүний амь насыг хороосон хэмээсэн байна. Тиймээс шүүхээс түүнд бүх насаар нь хорих ялыг өгсөн бөгөөд охиныг 70 нас хүрэхэд түүний хэргийг цагаатгах эрх зүйн орчин үүсэхийг ч мөн хэлжээ.

Хүмүүс, шүүхээс охиныг суллаж, буруу ял тулгасных нь хариуд түүнд их хэмжээний мөнгийг нөхөн төлбөр болгож өгөхийг шаардаж эхэлжээ.

Тус уриалгыг анх Барбадосын алдарт дуучин Риана (Rihanna), Ким Кардашьян (Kim Kardashian) нар гаргаж, үүндээ олон алдартнуудыг нэгтгээд байгаа аж.

Ким өөрийн Инстаграмд “Энэ хууль тэр чигээрээ ялзарсан байна. Залуу охин өөрийгөө хүчирхийлэгчээс хамгаалсныхаа төлөө бүх насаараа хоригдох ял авлаа. Бид үүнийг залруулах ёстой. Би өөрийн өмгөөлөгчтэйгээ маргааш уулзахаар боллоо. Хамтдаа үүнийг залруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээжээ.

Мөн дуучин Рианна өөрийн Твиттерт “Энэ хуулийн шударга бус тогтолцоог өөрчлөхийн тулд юу хийх ёстой юм болоо? Хүчирхийлэгчийг өөрийн амьдралаас бүр мөсөн зайлуулсныхаа төлөө залуу охин бүх амьдралаа шоронд өнгөрүүлэх хэрэгтэй гэж үү? хэмээсэн байна.

2011 онд алдарт кино найруулагч Даниел Бирман (Daniel Birman), түүний амьдрал, бодит түүхээс сэдэвлэсэн “Me Facing Life: Cyntoia’s Story” баримтат киног хийсэн аж. Тэрээр охинд тулгасан ялыг шударга биш хэмээн үзэж байгаа бөгөөд түүнтэй ижил бодолтой 220 мянган хүмүүс нэгдэж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө