Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монголын төлөөлөгчид Хабаровск мужид хөрөнгө оруулалтын төслүүдтэй танилцжээ

  Б.Оюун 2017-12-04 1794

           Монгол улсын УИХ-ын гишүүн, Орос-Монголын парламентын бүлгийн орлогч Бямбасүрэнгийн Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид ОХУ-ын Хабаровск мужид ажиллаж байна. Монголын албаны төлөөлөгчид Хабаровск мужийн засаг захиргааны төлөөлөлтэй уулзах, логистик болон хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.

            Б.Энх-Амгалан ажлын айлчлалынхаа үеэр Орос-Монголын уламжлалт харилцаа холбоог хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж, Хабаровск мужтай харилцан ашигтай хамтарч ажиллах боломж нөхцлийн талаар онцолжээ. Энэ хүрээнд Монголын албаны төлөөлөгчид хоёр улсын хооронд хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдтэй танилцан, Монголын талаас мах махан бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө