Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Израйлд "уур бухимдлын жагсаал" болжээ

  Б.Оюун 2017-12-05 983

Израилийн иргэд энэ амралтын өдрүүдэд гудамж талбайдаа гарч жагсаал цуглаан хийн өнгөрүүлжээ. Израилийн томоохон хотуудад “уур бухимдлын жагсаал” нэртэй эсэргүүцлийн арга хэмжээ болж, хэдэн зуун иргэн нэгдсэн байна.

 Бямба гарагаас эхэлсэн жагсаалд 20 мянга гаруй иргэн нэгдэж, авлигын хэрэгт буруутгагдаад байгаа ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг эсэргүүцсэн байна.Олныг хамарсан жагсаал Израилийн нийслэл Тель Авив болон Хайфа хотод болжээ. Жагсаалыг Израилийн ерөнхий сайд авлигын хэрэгт нэр нь холбогдсоны дараа улсынхаа хууль хүчний байгууллагад түүний эсрэг ямарваа эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхыг үүрэгдсэн алхмыг эсэргүүцэн өрнүүлжээ. Олныг хамарсан жагсаал Израилийн ерөнхий прокурор Авихаил Мандельблитын гэрийн ойролцоогоос өрнөсөн байна. Израилийн ерөнхий сайд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, санхүү мөнгөний залилан хийсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө