Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Еврогруппын шинэ тэргүүнийг сонгоно

  Б.Оюун 2017-12-05 255

ЕХ-ны 19 улс орны сангийн сайд нарыг нэгтгэдэг Еврогруппыг тэргүүлэх удирдагчийг сонгох санал хураалт өнөөдөр явагдаж байна. Энэхүү санал хураалтаар Еврогруппын одоогийн тэргүүн Йерун Дейссельблумыг залгамжлан ажиллах дараагийн тэргүүнийг сонгох учиртай юм.

Еврогруппын тэргүүний бүрэн эрхийн хугацаа ирэх оны 1-р сарын 13-нд дуусгавар болно. Нидерландад саяхан болсон сонгуулийн дараа Йерун Дейссельблум улсынхаа сангийн яамыг тэргүүлэхээ больсон учраас цаашид Еврогруппыг тэргүүлэн ажиллах боломжгүй болжээ. Тэгвэл түүний суудлыг залгамжлахаар Европын 4 улс орны сангийн сайд нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тэдний дотор Португалийн сангийн сайд Мариу Сентену, Словакийн сангийн сайд Петер Кажимир, Латвийн Дана Рейзниеце Озола болон Люксембургийн сайд Пьер Граменья нэр багтаж байна. Тэгвэл ажиглагчдын үзэж байгаагаар эдгээр нэр дэвшигчдээс Португалийн сангийн сайдыг сонгогдох хамгийн их магадлалтай гэж үзэж байгаа юм. Харвардын их сургуулийг дүүргэсэн чадварлаг эдийн засагч 2011-2014 оны Сцилла болон Харибдагийн хоорондын хямралыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хямралыг гэтлэн давах боломжийг бүрдүүлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан