Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Францад огцом хүйтэрч их хэмжээний цас оржээ

  Б.Оюун 2017-12-05 916

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Альпын нуруунд их хэмжээний цас орж хүйтэрчээ. Альпын нуруунд их орсон цаснаас болж цасан уруй бууснаас 3 хүн өртөн амиа алдсан золгүй явдал болсон байна. Түүнчлэн Альпын нурууны бүс дэх Бургунди, Франш-Конте, Эльзас зэрэг дүүрэгт ням гарагт их хэмжээний цас орж улмаар “улбар шар” өнгийн түгшүүр зарласан байна.

 Цас их орсноос хаа сайгүй хальтиргаа гулгаа нэмэгдэж, авто замын осол аваарын тоо нэмэгджээ. Бордо хотоос холгүй хальтиргаа гулгаатай зам дээр нэг дор 13 машин мөргөлдсөн томоохон осол болсон байна. Ослын улмаас 4 хүн гэмтэж бэртжээ. Корсик арал дээр их орсон цаснаас 3 мянгаад айл өрх гэрэл цахилгаангүй хоцроод байна. Тэгвэл Вогезахд уулын цанын бааз хугацаанаасаа өмнө нээгджээ. Энд 25 см зузаан цас орж, хүмүүс амралтынхаа өдрийг цана чаргаар гулган өнгөрүүлсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан