Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-ын баг тамирчдыг 2018 оны Өвлийн олимпийн наадмаас хасчээ

  Б.Оюун 2017-12-06 2643

Олон улсын Олимпийн хороо Швейцарын Лозанн хотноо хийсэн хуралдаанаараа ОХУ-ын баг тамирчдыг 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд болох Өвлийн олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Лозаннд болсон хурлаар ОХУ-ын Үндэсний Олимпийн хороог спортын арга хэмжээнд оролцох эрхийг нь хасч, баг тамирчдыг нь допингийн хэрэгт буруутган Олимпийн наадамд оролцуулахаас татгалзсан байна.

 ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ОХУ-ын баг тамирчдыг Пёнчаний Өвлийн олимпод оролцох эрхийг нь хассан шийдвэрээ допингийн эсрэг тэмцэж, цаашлаад допингийн эсрэг системийг идэвхжүүлж, аливаа хууль бус үйлдлийг таслан зогсооход чиглэсэн зоригтой алхам гэж тайлбарласан байна. Гэхдээ түүний мэдэгдсэнээр допингоос ангид, “цэвэр” тамирчдыг спортын уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь нээлттэй үлдээж, допингийн шалгалтыг давсан Оросын тамирчид ОУОХ-ны туг далбаан дор тэмцээнд оролцож болно гэсэн шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Лозанн дахь хурлаас ОХУ-ын Үндэсний Олимпийн хорооны нэр бүхий албан тушаалтнуудын эсрэг хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тэр дундаа ОХУ-ын спортын сайдаар ажиллаж байсан Виталий Мутко болон түүний орлогч Юрий Нагорных нарыг цаашид спортын арга хэмжээ, тэр дундаа Олимпийн наадамд оролцох эрхийг нь насан туршид нь хассан байна. Мөн ОХУ-ын Олимпийн хорооны тэргүүн Александр Жуковыг ОУОХ-ны гишүүнээс нь түтгэлзүүлсэн байна. Лозанны хурлаар түүнчлэн ОХУ-ыг 15 сая еврогоор торгох шийдвэр гаргажээ. Олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаа допингийн асуудлаас шалтгаалан аль нэг улс орныг бүхэлд нь тэмцээн уралдаанаас хасчээ. ОХУ-ын баг тамирчид түүхэндээ анх удаа Олимпийн наадамд оролцохгүй өнжиж, Өмнөд Солонгост болох “Пёнчань-2018” өвлийн олимпийн наадамдОХУ-ын туг далбаа мандахгүй нь ээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан