Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Адoльф Гитлeр амьд гэж үү?

  admin 2017-12-06 17513

Германы 128 настай цагаач өөрийгөө Адoльф Гитлeр гэж зарласан нь дэлхий нийтийн сонирхлыг татаж байна.Аргентинд амьдардаг тэрбээр өөрийгөө жинхэнэ Адoльф Гитлeр гэж ярьж байгаа аж. Тэрбээр испани хэл дээр гардаг “El Patriota” сонинд сүүлийн 70 жилд зохиомол нэрэн дор шийтгэлээс зугтаж байснаа хэлжээ. Гэвч түүний ярианд итгэх хүн цөөхөн байгаа аж. Нас дээр гарч, оюун ухаан нь хомсодсон хүний үг гэж хүмүүс үзсэн байна.

Тэгвэл “El Patriota” сонин Герман Гутенберг гэх энэ эрийн талаар том материал нийтэлж “Хийсэн гэмт хэргээсээ зугтан хуурамч нэрээр амьдарч байгаа Гитлер гэж тэрбээр өөрийгөө ярьж байна. Мөн дайнд ялсан бол бүх зүйл өөр байх байсан гэж энэ эрийн ярьж байгаа нь сонирхолтой. Амьдралынхаа талаар намтар ном бичнэ гэж тэр хэлсэн” гэжээ.

Герман Гутенбергийн эхнэр Ангела Мартинез нөхрөө зөнөж байна гэжээ. Тэд 55 жил хамт амьдарсан байна. Нөхөр нь дайны үеийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байсныг тэрбээр хэлээд “Гэхдээ тэр Гитлeр мөн байх учиргүй. Нөхөр минь Альцгеймерийн өвчин тусч байх шиг байна. Өмнө нь өөрийгөө Гитлер гэж ер ярьдаггүй байсан” гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан