Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НҮБ-ын аюулгүйн зөвлөл иерусалимын асуудлаар хэлэлцэж байна

  Б.Оюун 2017-12-08 1767

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр Иерусалимын статусын асуудлаар шуурхай хуралдаан явуулж байна. Энэхүү хуралдааныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Тель Авив дахь ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж, үүгээрээ Иерусалимыг Израилийн нийслэл хот гэж хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн дараа нэр бүхий улс орнуудын шаардлагаар явуулж байгаа юм.

Америкийн эрх баригчдын шийдвэрийг Арабын улс орнууд төдийгүй ЕХ, НҮБ, олон улсын нийгэмлэг цаг үеээ олоогүй буруу шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Газар нутгийн маргаантай, статус нь өнөөг хэр тодорхойгүй Иерусалим хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн Цагаан ордны шийдвэрийн эсрэг олон улс орон зогсч, Аюулгүйн зөвлөлийн гишүүн 8 улс орон энэ асуудлыг шуурхай хуралдаанаараа авч хэлэлцэхийг хүсчээ. Иерусалимын статусын асуудлаар баасан гарагт Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан явуулахыг Боливи, Их БРитани, Египет, Итали, Сенегал, Уругвай, Франц, Швед гэсэн 8 улс орон НҮБ-ын удирдлагад хандан хүсчээ. Өнөөдөр энэ асуудлаар шуурхай хуралдаан явуулж байгаа Аюулгүйн зөвлөлийн индэр дээр НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш мөн үүссэн асуудлаар байр сууриа илэрхийлэх юм. Тэрээр АНУ-ын засгийн газрын шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдсэн.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө