Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Вифлеем хот дахь зул сарын сүлд модны гэрлэн чимэглэлийг унтраажээ

  Б.Оюун 2017-12-08 1642

АНУ-ын ерөнхийлөгчийн Иерусалимын талаар гаргасан шийдвэрийг эсэргүүцэн Вифлеем хот дахь зул сарын сүлд модны гэрлэн чимэглэлийг унтраажээ. Палестинчууд Вифлеем хотын Зул сарын сүмийн өмнөх сүлд модны гэрлийг унтрааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

 Библид бичсэнээр чухам Вифлеемд Есүс Христ эхээс мэндэлжээ. Тэгвэл Палестинчууд Цагаан ордны тэргүүний гаргасан шийдвэрийг эсэргүүцэн зул сарын баярт зориулан чимэглээд байсан Вифлеемын гол сүлд модны гэрлэн чимэглэлийг унтраасан байна. Түүнчлэн Вифлеем төдийгүй Рамалла хотод мөн зул сарын сүлд модны чимэглэлийг унтраажээ. Одоогоор зул сарын баяраас өмнө гэрлэн чимэглэлүүдийг эргүүлэн асаах эсэх нь тодорхойгүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө