Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хойд хөршид тамхиныхаа ишийг машины цонхоор хаявал өндөр торгуультай

  admin 2018-01-10 585

Хойд хөршийн Засгийн газар хүн ам оршин суудаг газруудад гардаг түймрийн эсрэг дэглэмд өөрчлөлт оруулжээ. Оросын Сайд нарын тэнхимийн албан ёсны веб сайтад оруулсан мэдээллээр, шинэ өөрчлөлтийн дагуу галт тэрэгний хөдөлгөөний үеэр тамхины ишээ хаях, хөдөлгөөнд оролцож буй автомашинаас шүдэнз, шатаж буй тамхины иш хаях зэргийг хатуу хориглосон байна. Үүнийг зөрчвөл 2000 хүртэлх рублээр торгох аж.

Үүнээс гадна газар, албан байгууллагын эзэд эзэмшлийн зам талбай дахь хогоо хаяж, хуурай өвсийг цэвэрлэх үүрэгтэй. Хойд хөршийн Засгийн газар унасан мод, бут, бусад шатах зүйлийг цэвэрлэхийг мөн тушаажээ. Түүнчлэн авто зам болон төмөр замын хамгаалалтын бүсийн ойролцоо хуурай өвс шатаах, ил гал түлэх хориотой

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан