Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Казахстанд автобус шатаж, 50 хүн нас баржээ

  М.Даваадулам 2018-01-18 2291

Казахстаны баруун хэсэгт байрлах Актюбинск мужид автобус шатаж, 52 хүн нас баржээ. Урьдчилсан мэдээллээр нас барагсад нь Узбекистаны иргэд гэнэ.

Автобус орон нутгийн цагаар 10:30 цагт (Монголын цагаар 12:30 цагт) Калыбай тосгоноос 10 км зайд Самара-Шымкент автозамын 1068 дахь км зам дээр шатжээ.

“Зорчигч тээврийн “Икарус” маркийн автобус хөдөлгөөнд оролцож байхдаа шатаж эхэлсэн. Автобусанд хоёр жолооч, 55 зорчигч явсан” гэж Казахстаны ДХЯ-ны албаны төлөөлөгч Руслан Иманкулов мэдэгдлээ.

Автобусанд явсан 5 хүн амь аврагдсан. Тэд хөнгөн зэргийн түлэгдэл авсан учир эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэнэ. Амьд гарсан хүмүүс дунд автобусны хоёр жолооч байгаа гэнэ.

Орон нутгийн онцгой байдлын албанаас автобусанд Узбекистан улсын иргэд явсан гэж мэдээллээ. Автобус Узбекистанаас ОХУ руу зорчиж байжээ.

Автобусны даац хэтэрсэн гэх мэдээлэл байна. Мөн хөдөлгүүрт нь богино холбоос үүссэн гэх таамгийг ч мэргэжилтнүүд дэвшүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө