Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Вашингтон Москвагийн эсрэг хоригоо дахин чангатгав

  М.Даваадулам 2018-01-27 1282

АНУ-ын Сангийн яам ОХУ-ын эсрэг дахин шинэ хориг тогтоолоо. Энэ удаад ОХУ-ын 21 байгууллага болон 21 хувь хүнийг хар жагсаалтандаа нэмсэн байна.

Крымыг нэгтгэсэн, Украины Донбасст зэвсэгт ажиллагаа эхлүүлэн турхирсан шалтгаанаар 2014 онд АНУ ОХУ-ын эсрэг хориг тогтоосон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа Вашингтон Москвагийн эсрэг хоригоо чангатгаад байна. Өнгөрсөн онд Доналд Трамп Ерөнхийлөгч шинэ хууль баталснаар, АНУ шинэ хориг тогтоох хууль эрхзүйн үндэс ч бүрдсэн юм.

Энэ удаад хар жагсаалтад Оросын тэрбумтан Алексей Мордашовын “Силовые машины” компани, Крымд яндан нийлүүлсэн хэргээр Siemens компани шүүхэд өгсөн “Технопромэкспорт” компани зэрэг багтжээ. Мөн “Сургутнефтегаз” компанитай холбоотой 12 компани ч орсон байна.

Харин хувь хүмүүсийн хувьд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Андрей Черезов, Эрчим хүчний удирдах газрын газрын дарга Евгений Грабчак, “Технопромэкспорт” компанийн захирал Сергей Топор-Гилка зэрэг нэр бүхий албан тушаалтнууд багтжээ.

Энэ удаад Крым болон Севастопольд бие даасан эрчим хүчний хангамжийн дэд бүтэц хөгжүүлж, Украинаас салан тусгаарлахыг дэмжин, Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг ганхуулж байна гэсэн шалтгаанаар Вашингтон Москвагийн эсрэг хоригоо өргөжүүллээ.

Америкийн талын боловсруулсан “Кремлийн талаарх тайлан”-г ирэх 29-ний өдөр танилцуулна. Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойр дотно албан тушаалтнууд, бизнесийн төлөөллийн эсрэг шинэ хориг тогтоох боломж АНУ-д бүрдэнэ гэж шинжээчид харж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө