Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Парист аюулын улбар шар дохио аслаа

  admin 2018-01-29 2706

Францад сүүлийн хэдэн өдөр их хэмжээний бороо орж, Сена мөрөн үерлэжээ. Мөрний эрэг дагуу орших дэлхийн хамгийн том, алдартай музейнүүдийн нэг болох Луврын музей усанд автаж, доод давхруудыг нь түр хугацаагаар хаасан байна. Францын 26 хотод, тэр дундаа нийслэл Парист аюулын улбар шар дохиог асаажээ. Автомашины болон метроны замыг хаах шийдвэрийг Засгийн газраас нь гаргажээ.

Парис хотод 25 мянган хүн тоггүй болсон талаар Францын хэвлэлүүд мэдээлж байна. 5500 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үерийн үеэр нэг хүн амиа алдсан гэсэн мэдээлэл одоогоор байгаа аж. Зарим хот бүхэлдээ үерт автаж, барилга байгууламж нь сүйдээд байгаа гэнэ.

Францад бороо 150 жил ороогүйгээр их орж, байгалийн гамшиг нүүрлээд байна. Бороо ирэх долоо хоногийг хүртэл үргэлжлэн орсоор байхыг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан