Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хуралдаа хоёр минут хоцорсон сайд огцрох хүсэлтээ өгчээ

  admin 2018-02-01 2940

Их Британийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн Сайд Майкл Бэйтс Лордын танхимын хуралдаанд хоёр минут хоцорч иржээ. Түүндээ бантсан Сайд гишүүдийн асуултад бүрэн хариулж чадаагүй гэнэ. Энэ явдлынхаа дараа тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд огцрох хүсэлтээ өгсөн байна. “Надад маш их ичгэвтэр байна. Би хариуцлагатай байж чадсангүй. Иймээс би огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өглөө. Намайг уучлаарай” гэж Майкл Бэйтс мэдэгджээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй түүний хүсэлтийг хүлээж аваагүй талаар Лондоны хэвлэлүүд мэдээлэв. Т.Мэй Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн Сайдыгаа ажилсаг хичээнгүй, сайхан сэтгэлтэй хүн гэж хэлээд огцрох хүсэлтийг нь хүлээж аваагүй аж. Ерөнхий сайд хуралдааны дараа түүнтэй биечлэн уулзсан байна.

Өмнө нь Их Британийн Боловсролын сайд Жастин Грининг мөн дээрх шалтгаанаар огцрох хүсэлтээ өгч байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан