Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөд Солонгос улс Умард Солонгосын уран бүтээлчдэд урлагийн тоглолтын төлөө төлбөр төлөхгүй

  М.Даваадулам 2018-02-01 1257

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд Өмнөд болон Умард Солонгосын тамирчид нэг баг болон нэг далбаан дор оролцохоор болсон. Энэ хүрээнд Умард Солонгосын уран бүтээлчид ч өмнөд хөршдөө хоёр ч урлагийн тоглолт хийхээр төлөвлөсөн. Эдгээр тоглолтын төлөө Сөүл Пхеньяны уран бүтээлчдэд төлбөр төлнө гэх мэдээлэл цацагдсан ч, үүнийг Сөүл няцаалаа. БНСУ-ын Эв нэгдлийн яамны төлөөлөгч Пак Дэ Хён өнөөдөр холбогдох мэдэгдэл хийлээ.

“Тоглолтын зардал мөнгийг одоогоор улс тооцож байгаа. Уран бүтээлчдэд тоглолтын төлбөр олгохгүй” гэж тэрээр тэмдэглээд, эс бөгөөд энэ нь БНАСАУ-ын эсрэг тогтоосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчинө гэж мэдэгджээ.

Сөүл болон Пхеньян “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд зориулсан Умард Солонгосын урлагийн тоглолтын хуваарийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Эхний тоглолт өвлийн олимпийн наадмын нээлтийн өмнөх өдөр Каннын дахь Урлагийн төвд, дараагийн тоглолт 11-ний өдөр Сөүл хотод Үндэсний театрт тус тус болно. БНАСАУ-ын “Самжиён” ансамблийн удирдагч Хён Сон Воль тэргүүтэй Умард Солонгосын төлөөлөгчид БНСУ-д ажилласны дүнд энэ хуваарийг баталжээ.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах комисс Умард Солонгосын тамирчдад Samsung Note 8 загварын гар утас бэлэглэнэ, бусад орны тамирчдад ч мөн адил гар утас бэлэглэнэ гэж шийдвэрлэсэн байна. Үүнийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлэхдээ, ухаалаг гар утас ашигласнаар интернэтэд чөлөөтэй “аялах” боломж бүрдэнэ, энэ нь БНАСАУ-ын хуулиар хориотой гэж шүүмжилж байсан юм.

2018 он гарсаар Сөүл болон Пхеньяны харилцаанд “дулаарал” ажиглагдаж байна. Хоёр улсын хилийн Панмунжон бүсэд болсон удаа дараагийн хэлэлцээрийн дүнд хэд хэдэн шийдвэрт хүрсэн. Ингэснээр БНАСАУ-ын төлөөлөгчид, уран бүтээлчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцохоор болсон. Дараагаар нь БНСУ, БНАСАУ-ын төлөөлөгчид ОУОХ-той зөвшилцсөнөөр, ирэх сарын 9-25-ны өдрүүдэд болох өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын тамирчид оролцох боломж нээгдсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан