Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Япон улс хиймэл дагуул тээвэрлэх хамгийн жижиг пуужинг хөөргөв

  admin 2018-02-05 696

Японы Сансар судлалын агентлаг хиймэл дагуул тээвэрлэх хамгийн жижиг пуужинг амжилттай хөөргөжээ. Дэлхийн анхны ийм пуужин нь 9.5 метр өндөртэй, 4 кг ачаа даадаг аж. Япон улс ийнхүү дэлхийн тойрог замд гурван хиймэл дагуул байршуулсан байна. “Сансар огторгуй судлах ажлыг бага зардалтай болгож, жижиг компаниудад боломж олгох нь хиймэл дагуул тээвэрлэх жижиг пуужингийн үндсэн зорилго юм” гэж Японы Сансар судлалын агентлагаас мэдээлжээ.

Японоос гадна Шинэ Зеланд улс өнгөрсөн сард ийм төрлийн пуужинг амжилттай хөөргөж, дөрвөн хиймэл дагуул байршуулсан билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан