Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Олимпийн серверт хакерууд халджээ

  Б.Оюун 2018-02-12 1905

Олимпийн наадмын нээлтийн үеэр хакерууд Пёнчаны Олимпийн наадмын компьютерын үндсэн сервер болон WiFiсистем рүү халдсан гэнэ. Энэ явдал Олимпийн нээлтийн ёслол болохоос 45 минутын өмнө болжээ. Өмнөд Солонгосын Рёнхап мэдээллийн агентлагийн уламжилснаар хакеруудын үйлдсэн кибер халдлагын улмаас Олимпийн хэвлэл мэдээллийн төвийн тоон телевизийн дамжуулалтын үйл ажиллагаанд доголдол үүссэн байна. Гэхдээ зохион байгуулагчид нь илүү их хохирол үүсэхээс сэргийлэн нэмэлт сервер ажиллуулж, шуурхай арга хэмжээ авч илүү их хохирол учрахаас сэргийлж чаджээ. Компьютерын хакерын халдлагаас Олимпийн албан ёсны сайтын үйл ажиллагаа мөн доголдож, сервер болон сайт ажиллагаагүй байх хооронд хөгжөөн дэмжигчид, үзэгчид Олимпийн арга хэмжээний тасалбараа хэвлэн авч чадахгүйд хүрээд байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө