Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт шалгарлаа

  admin 2018-02-17 4577

"Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцож байгаа билээ. 2 сарын 15-ны өдөр  ОУХМ Ч.Отгонцэцэг 10 км-ын зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа.

ОУХМ Ч.Отгонцэцэг нь Монгол улсын аваргаар 29 удаа шалгарч байсан бөгөөд "Сочи-2014" Олимпийн наадамд эх орноо төлөөлөн уралдаж байсан туршлагатай тамирчин юм. Тэрээр "Пёнчан-2018" Олимпиийн наадамд оролцох эрхийг өнгөрсөн оны ДАШТ-ны "B" ангиллын шагналт IV байр болон Финланд улсын Лахти, Контилахти, Рука, Иматра, Сарисэлка хотуудад зохион байгуулагдсан олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай уралдан баталгаажуулсан аж. 

undefined

Өнөөдрийн тэмцээн зохион байгуулагдсан "Альпенсиа гүйлтийн цанын төв"-д нутаг нэгт олон Монголчууд хүрэлцэн ирж тамирчнаа уухайлан дэмжсэн нь олны анхаарлыг татаж байв.

Ийнхүү Монголын баг тамирчид 14 дэх удаагаа хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг, Өвлийн олимпийн наадамд мөрөө гаргалаа. 

ОУХМ Б.Ачбадрах маргааш 14:00 цагт 15км зайд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин уралдах хуваарьтай. 

undefined

undefined

Монголын үндэсний олимпийн хороо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө