Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өмнөд Солонгос Хойд Солонгосын талын зардлыг даана

  Б.Оюун 2018-02-20 1647

            Өмнөд Солонгосын тал Пёнчаний Өвлийн Олимпийн наадамд оролцож байгаа Хойд Солонгосын багийг дэмжих зорилгоор тэдний спортын уралдаан тэмцээнд ирж оролцож байгаа зардлыг даахаар шийдвэрлэжээ.

            Эхлээд Хойд болон Өмнөд Солонгосын талууд Пёнчаний Олимпийн наадмын үеэр гарах бүхий л зардлаа өөр өөрсдийнхийг хувааж төлнө, энэ нь Пхеньяны эсрэг олон улсын зүгээс тавьсан эдийн засгийн хоригтой холбоотой гэж мэдээлж байсан юм.

            Гэвч сүүлд Өмнөд Солонгосын тал Олимпийн наадамд оролцохоор ирсэн Хойд Солонгосын талын багийн зардлыг улсынхаа төсвөөс гаргах төлөвлөгөө боловсруулан дэмжсэн байна. Өмнөд Солонгосын Йонхап мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар Сөүл энэ удаагийн Олимпийн наадамд оролцож байгаа Хойд Солонгосын багийн зардал болох 2 тэрбум 860 сая вон буюу ойролцоогоор 2 сая 640 мянган долларын зардлыг даахаар болжээ. Хоёр Солонгосыг нэгтгэх яамны мэдээлснээр энэ мөнгийг Хойд Солонгостай хамтран ажиллах тусгай комиссын төсвөөс гаргахаар тогтсон байна.

            Өмнөд Солонгосын талаас даах зардалд Пёнчанд ирсэн Хойд Солонгосын урлаг соёлын баг, хөгжөөн дэмжигчдийн зардал, мөн таэквондогийн 300 хүний бүрэлдэхүүнтэй үзүүлэх багийн зардал зэргийг даахаар тогтсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө