Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Канадын сэтгүүлч ОХУ-ын тамирчдыг тохуурхсан уу?

  Б.Оюун 2018-02-21 1374

Канадын CTV National News-ын сэтгүүлч

            Канадын CTV National News сувгийн сэтгүүлч Питер Акман Пёнчаний Олимпийн наадамд оролцож байгаа Оросын баг тамирчдын эсрэг элэглэсэн, шоглосон өнгө аястай мэдээлэл тараасныхаа төлөө эвгүйхэн хэл аманд ороогджээ.

            Тэрээр Пёнчаний Өвлийн Олимпийн наадамд сэргээш хэрэглээгүй гэдгээ баталж цагаан хуудсаар ОУОХ-ны туг далбаан дор оролцож байгаа Оросын тамирчдаас дахин допинг илэрч, шуугиан тарьсны дараа Оросын тамирчдыг элэглэсэн нь цагаа олоогүй хошигнол болон хувирчээ.

            Питер Акман өөрийн инстаграм хуудсан дээрээ: “Цаашдаа юу болох вэ? Хэрвээ Олимпийн Оросын тамирчдаас сэргээш илэрч байгаа бол дараагийн Олимпийн наадамд тэднийг хэн гэж нэрлэх вэ? Магадгүй Оросоос дараагийн Олимпод оролцох тамирчдыг “Олимпийн Оросын баг тамирчдаас бүрдсэн Олимпийн тамирчид” гэж дахин тодотгох уу?” гэж бичсэн байна.

             Питер Акман ийм маягаар Оросын кёрлингийн тамирчин Александр Крушельницкийгээс мельдоний гэх бодис илэрч, түүний допинг шинжилгээ эерэг гарсны дараа ийнхүү Оросын “цэвэр” гэгдэх тамирчдыг егөөдсөн байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө