Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иванка Трамп олимпийн хаалтын арга хэмжээнд улс орноо төлөөлнө

  Б.Оюун 2018-02-22 1053

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөхөөр ажилладаг Иванка Трамп Пёнчаний Өвлийн Олимпийн наадмын хаалтын ёслолын арга хэмжээнд улсынхаа баг тамирчдыг тэргүүлэн оролцоно.

Пёнчаний Олимпийн наадмын нээлтийн ёслолд АНУ-ын албаны багийг энэ улсын дэд ерөнхийлөгч Майк Пенс төлөөлөн оролцсон бол хаалтын арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп оролцох нь ээ.

Түүнчлэн энэ сарын 25-нд болох Пёнчаний Өвлийн Олимпийн наадмын хаалтын арга хэмжээнд АНУ-ын албаны багт ерөнхийлөгчийн охин Иванка Трампаас гадна Цагаан ордны хэвлэли йн төлөөлөгч Сара Сандерс, Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн хүчний командлагч генерал Винсент Брукс болон Өмнөд Солонгос дахь АНУ-ын тусгай элч Марк Нэппер нар оролцох юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп Пёнчаний Олимпийн наадмын хаалтын ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй мөн уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө