Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“КАРЛ ВИНСОН” цөмийн шумбагч онгоц Вьетнамын эрэгт хүрчээ

  Б.Оюун 2018-03-07 1870

Америкийн тэнгисийн цэргийн хүчний эгнээн дэх “Карл Винсон” цөмийн шумбагч хөлөг онгоц Вьетнамын Дананг боомтод хүрчээ. Цөмийн шумбагч хөлгийг дагалдан мин зөөгч хөлөг болон цөмийн крейсер онгоцнууд мөн Дананг дахь боомтод зангуугаа буулгасан байна.

 Америкийн тэнгисийн цэргийн хүчний цэргийн хөлөг онгоцнууд Вьетнамыг зорин ирсэн нь 1975 онд Вьетнамын дайн төгссөнөөс хойш анх удаа цэргийн хөлгөө илгээсэн явдал болжээ. Энэ явдал түүнчлэн Хятад улс Вьетнамтай газар нутгийн маргаантай бүс болох Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудад өөрийн цэргийн хүчнээ зузаатгаж байгаа явдалтай цаг хугацааны хувьд давхацжээ. Хэдийгээр шинжээчид Америкийн цэргийн хөлөг онгоцнууд Вьетнамд ирсэн явдлыг бүс нутгийн газар нутгийн маргаантай холбон тайлбарлахыг оролдож байгаа ч Вьетнамын тал одоогоор АНУ-ын цэргийн холбоотон болохоор яарахгүй байна. Тиймээс Вьетнам улс өөрийн нутаг дэвсгэрт Америкийн цэргийн хөлөг онгоцнуудыг хүлээн авсан явдлыг хамгаалах стратеги, хүчний тэнцвэржүүлэлт хийх гэсэн стратегитай холбоотой гэж үзэж байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө