Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Владимир Путин Ши Жиньпинд улиран сонгогдсонд нь баяр хүргэв

  М.Даваадулам 2018-03-17 1661

ОХУ-ын төрийн тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд улиран сонгогдсонд нь баяр хүргэлээ. Москва, Бээжин хоорондын харилцааг өндөр түвшинд хөгжүүлж байгааг ноён Путин тэмдэглээд, үүнд Хятадын удирдагчийн нөлөө, үүрэг оролцоо үлэмж болохыг тэмдэглэжээ.

“Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын энэ шийдвэр нь улс орны нийгэм – эдийн засгийн хөгжлийг хангах, олон улсын тавцанд улс орны ашиг сонирхлыг хамгаалахад таны нэр хүнд, нэр нөлөө хэрхэн өндөрт байгаагийн бас нэгэн илрэл боллоо” хэмээн Оросын лидерийн хэлсэн үгийг Кремлийн ордны албан ёсны вэбсайтад иш татан байршуулжээ.

Оросын лидер түүнчлэн ноён Ши Жиньпинд хандан дахин уулзахад баяртай байхаа илэрхийлээд, бүх талын түншлэл, стратегийн хамтын ажиллагааг хоёр улс хооронд бэхжүүлэн хөгжүүлэхэд итгэлтэй байгаагаа тэмдэглэжээ.

БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн анхдугаар чуулган өнөөдөр Ши Жиньпиныг БНХАУ-ын даргаар улираан сонгосон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө