Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Трамп Тайваньтай шууд харилцах тухай зарлиг буулгав

  М.Даваадулам 2018-03-17 4249

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Тайваньтай шууд харилцах тухай зарлиг баталлаа. Ингэснээр Америкийн бүх түвшний албан тушаалтнууд Тайванийн аралд албаны айлчлал хийх боломжтой болж байна. Шинэ дүрэм АНУ-ын Гадаад болон Батлан хамгаалахын яам, бусад яам, агентлагт хамааралтай. 1979 оноос хойш Вашингтон, Тайбэйтэй төрийн бус байгууллагуудаар дамжин харилцаж иржээ.

Америкийн шийдвэрийг Бээжин эсэргүүцэв

Америкийн шийдвэрийг Бээжин эсэргүүцлээ. Энэ шийдвэр “Нэг Хятадын” бодлогыг ноцтой зөрчиж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. БНХАУ, АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа тус бодлогод суурилсан учир, Вашингтоныг тус бодлогыг хүндэтгэн, даган мөрдөхийг уриаллаа.


Тайвань нь 1949 оноос өөрийн захиргаатай болсон. Хятадын Коммунистуудтай хийсэн иргэний дайнд ялагдал хүлээсэн Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчнийхэн Тайванийн захиргааг байгуулсан. Гэвч Бээжин Тайванийг БНХАУ-ын бүрэлдэхүүн дэх муж гэж үздэг. Хойд хөрш ОХУ болон бусад олон орон энэ арлын БНХАУ-ын салшгүй хэсэг гэж үздэг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан