Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Майамигийн гүүрэнд ан цав үүссэнийг хоёр хоногийн өмнө мэджээ

  М.Даваадулам 2018-03-17 2041

Майамигийн гүүрэнд ан цав үүссэнийг хоёр хоногийн өмнө мэджээ. Флорида мужийн Майами хот дахь гүүрийн барилгын ажлыг хариуцсан инженер ан цав үүссэн талаар осол болохоос хоёр хоногийн өмнө анзаарч, эрх баригчдад мэдээлжээ. Энэ тухай Флорида мужийн Тээврийн удирдлагын газрын яаралтай утасны автомат хариулагчид үлдээсэн мэдээлэл баталж байна.

Зорчигч тээврийн 7 зурвастай гүүр бүрэн баригдаж дуусаагүй байжээ. 950 тонн жинтэй үндсэн хэсгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд барьж дууссан байна. Флоридагийн олон улсын их сургуулийн оюутнуудад зориулан энэ байгууламжийг барьжээ. Оюутны хотхонд хүргэх гүүр пүрэв гарагт нурж, хэд хэдэн автомашин нурангид даруулан, 6 хүн нас барж, 10 гаруй хүн бэртжээ.

Мягмар гарагт буюу осол болохоос хоёр хоногийн өмнө барилгын ажилд гар бие оролцож байсан инженер Дэнни Пэйт гүүрэнд ан цав үүссэн талаар мужийн эрх баригчдад мэдэгджээ. Гэвч холбогдох албан тушаалтан ажлын байрандаа байгаагүй төдийгүй, дуут мессежийг гүүр нурсны дараа буюу баасан гарагт л хүлээн авсан байна.

Ослын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг Майами-Дэйд тойргийн цагдаагийн газрын төлөөлөгч Альваро Сабалета анхааруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан