Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Оросын 1,6 сая иргэн мобайлаар саналаа өгч байна

  Б.Оюун 2018-03-18 1730

            Энэ жилийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг техник технологийн шинэчилсэн олон арга хэлбэр оруулан, “иргэн бүрийн санал чухал” гэсэн уриан дор явуулж байна.

            Тиймдээ ч иргэдэд сонгуульд оролцон саналаа өгөх бүх талын боломж бололцоо олгохоор ажиллажээ. Энэ дагуу ОХУ-ын Холбоо, харилцааны яам “мобайл сонгогч” гэсэн тусгай сервис нэвтрүүлсэн байна.

            ОХУ-ын  Холбоо, харилцааны яамны сайд Николай Никифоровын мэдээлснээр “Сонгуулийн төв хороо сонгуулийн үйл явцад бэлтгэх үедээ маш олон шинэ инноваци нэвтрүүлж, сонгуулийг шударга, нээлттэй, хүртээмжтэй явуулах аргыг нэвтрүүлсэн. Эдгээрийн нэг нь “мобайл сонгогч” систем юм.

            Тэгвэл энэ жил мобайлаар сонгуульд оролцох хувилбарыг Оросын 1,6 сая сонгогч сонгож, тусгай сервист урьдчилан бүртгүүлжээ. Ингэснээр тухайн сонгогч утсандаа татаж авсан тусгай серверын дагуу саналаа гар утсаараа өгч байгаа юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө