Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Австралид 40 мянган га талбайг хамарсан ойн түймэр дэгджээ

  Б.Оюун 2018-03-19 1105

 Австралийн зүүн өмнөд хэсгийн нутгаар ойн түймэр асч, хоромхон хугацаанд хүрээгээ тэлж байна. Австралийн Виктория муж ойн түймэрт хамгийн ихээр өртөж, энд хэдэн арван байшин галд өртөн шатаж, нутгийн иргэдийн мал аж ахуй өртөн, хэдэн зуун хүн аюулгүй газар бараадан зугтахаас аргагүйд хүрчээ.

Австралид дэгдсэн түймэр өнөөдрийн байдлаар нийтдээ 40 мянган га газар хамран шатаж байна. Түүнчлэн түймэр 40 гаруй суурин газарт дэгдэх аюултай байгаа юм. Виктория мужид хуурай, халуун цаг агаартай байгаа, дээрээс нь хүчтэй салхи дэгдсэнээс түймэр хоромхон хугацаанд хүрээгээ тэлж байна. Австралийн эрх баригчид түймэр гарсан шалтгаан нөхцлийг энэ бүс нутгаар дайрч өнгөрсөн халуун орны шуурга, шуурганы үеэр цахилсан аянганаас болсон гэж үзэж байгаа юм. Австралийн хойд нутагт, Дарвин хотод нүүрлэсэн Маркус нэр авсан хар шуурганы үеэр хэдэн зуун мод бут үндсээрээ булгарч, цахилгааны шонгууд унажээ. Гамшигт үзэгдлийн улмаас 20 мянган байшин гэрэл цахилгаангүй хоцорсон байна.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө