Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Австрид Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн жагсчээ

  Б.Оюун 2018-03-19 1198

Австрийн нийслэл Вена хотын төвд мөн олныг хамарсан жагсаал болжээ. Жагсаалд оролцогсод улс орондоо хэт үндсэрхэг үзэл суртал газар авч, бусдыг гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзэл гаарч байгааг эсэргүүцэн антифашист үзэл суртлыг эсэргүүцсэн уриа лоозон барин жагсчээ.

 Венад болсон жагсаалд хэдэн зуун хүн оролцож, тэд улсынхаа канцлер Себастьян Курцын засгийн газрыг эсэргүүцжээ. Австрийн сөрөг хүчин улсынхаа засгийн газрыг хэт үндсэрхэг үзлийг дэвэргэж, ард түмнийг хагаралдуулах бодлого баримталж байгаад буруутгасан байна. 31 настай Австрийн канцлер өөрийн засгийн газрын гол бодлого чиглэлийг хууль бус цагаачлалтай тэмцэх явдал гэж тодорхойлон Брюссель анхнаасаа Европ дахь цагаачлалын асуудалд буруу байр суурь баримталсан гэж үзэж байгаа юм. Курцын үзэж байгаагаар ЕХ-ны орнууд гадаад хилээ бататган бэхжүүлж, гадны цагаач дүрвэгсдийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх ёстой гэж үзэж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө