Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

www.reuters.com: Монгол улсын экс Сангийн сайдтай холбоотой дансыг Швейцарын дээд шүүх царцаав

  М.Даваадулам 2018-03-20 905

Монгол улсын экс Сангийн сайд С.Баярцогттой холбоотой дансыг Швейцарын дээд шүүх царцаасан тухай Reuters агентлаг мэдээллээ. Рио Тинтогийн уул уурхайн төсөлд дэмжлэг үзүүлсэн байж магадгүй авлигын хэрэгтэй холбогдуулан Швейцарын банкин дахь 1 сая 850 мянган ам.долларын дансыг царцаах шийдвэрийг Швейцарын дээд шүүх хэвээр үлдээжээ.

Швейцарын Ерөнхий прокурорын газар мөн энэ хэрэгтэй холбогдуулан мэдээлэл өгсөн. Царцаасан данснаас экс сайд С.Баярцогтын данс руу 10 сая ам.доллар шилжүүлсэн хэргийг шалгаж байгаа гэнэ.

Монгол улсын Авлигатай тэмцэх газар экс сайд С.Баярцогтын 2009 онд үзэглэсэн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байгаа. Энэ гэрээний дагуу Британи-Австралийн компани Монголын говьд зэс алтны Оюу Толгой төсөл эхлүүлсэн. Швейцарын Холбооны шүүх болон Прокурорын Ерөнхий газрын мэдэгдэлд Баярцогт болон Рио Тинто компанийн нэрийг дурдаагүй. Гэсэн ч шүүхийн баримтуудаас эдгээр нь илт, тодорхой байгааг “Ройтерс” онцолжээ.

Шүүхийн баримтад одоо 5.3 тэрбум ам.долларын өргөтгөл хийгдэж байгаа Рио Тинтогийн уурхайг дурдсан ч, компанийг төсөлтэй холбоотой зүйлд буруутгаагүй байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хэн нэгнийг гэм буруутай гэж ярьж болохгүй гэхээс, өөр тайлбар Швейцарын Прокурорын газар өгөхөөс татгалзсан байна. Рио Тинто компани ч мөн тайлбар хийхээс татгалзжээ.

Гэхдээ “Ройтерс” агентлагт илгээсэн цахим захидалдаа Швейцарын Шүүхийн Ерөнхий газар: “”Швейцарын шүүхийн байгууллага гадаадын өндөр албан тушаалтанд хахууль өгч, мөнгө угаасан хэргийг шалгаж байгаа нь үнэн” гэж тэмдэглэсэн байна.

“Ройтерс” агентлаг Монгол улсын экс Сангийн сайд С.Баярцогттой утсаар болон мессежээр холбогдох гэсэн боловч хариу өгөөгүй гэж мэдээллээ.

С.Баярцогт 2008 оны 9-р сард Сангийн сайдаар томилогдсон даруй дансанд нь 10.1 сая ам.доллар орж ирсэн хэргийг Швейцарын прокурорын газар 2016 оноос шалгаж байгаа гэнэ.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо 2013 онд Панамын бичиг баримтуудыг олонд дэлгэж, Швейцарын банкин дахь оффшор дансных нь мэдээлэл ил болсноор С.Баярцогт нь УИХ-ын дэд даргаас огцорсон гэдгийг ч “Ройтерс” агентлаг нийтлэлдээ тэмдэглэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан