Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их Британи улс ОХУ-ын дипломатуудыг нутаг дэвсгэрээсээ гаргажээ

  Б.Оюун 2018-03-21 622

Их Британи улс Лондон дахь Оросын ЭСЯ-ны 23 ажилтныг улсынхаа нутаг дэвсгэрээс албадан гаргажээ. Их Британийн эрх баригчид Солсбери хотод Оросын тагнуулын нууц албаны экс ажилтан Сергей Скрипалийг учир битүүлэг байдлаар хордуулсан явдлын хариуд улсынхаа нутаг дэвсгэрээс Оросын нэр бүхий 23 дипломатчийг гаргах шийдвэр гаргасан юм.

 Оросын нууц албаны ажилтан асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэг Лондон, Москвагийн хооронд дипломат дайн дэгдээсэн байна. Их Британийн засгийн газар Скрипалийн хэрэгт Оросын талыг буруутай гэж үзэн, Москвагаас албан ёсны тайлбар хүсч байгаа ч Кремль өөр улс орны нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хэрэгт ямар ч хамааралгүй гэж мэдэгдсээр байгаа юм. Их Британи Оросын энэхүү үл тоомсорлосон байр суурийн хариуд өөрийн нутгаас Оросын 23 дипломат ажилтныг гаргах шийдвэр гаргасны дараа Москва ч мөн хариуд нь адил арга хэмжээ авч, Санкт Петербург дахь дипломат төлөөлөгчийн газрыг түр хааж, Английн 23 дипломатчийг гаргахаар болсон юм. Англи улс мягмар гарагт Лондон дахь Оросын ЭСЯ-ны 23 ажилтныг тусгай үүргийн онгоцоор нутаг буцаажээ. Эдгээр нь Лондон дахь Оросын элчингийн нийт ажилтан албан хаагчдын 40% нь юм. Дипломат ажилтнуудын суусан Оросын Ил-96 онгоц Лондон дахь Станстед дахь нисэх буудлаас хөөрчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан