Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Николя Саркозигаас хууль бус хандивын мөнгө авсан талаар мэдүүлэг авч байна

  Б.Оюун 2018-03-21 230

 Францын экс ерөнхийлөгч Николя Саркозиг энэ улсын хууль хүчнийхэн авлига, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр саатуулсан. Түүнээс Парисын дор байрлах Нантер хотод байцаалт мэдүүлэг авсан юм. Тэгвэл Саркозиг Нантерт 12 цаг саатуулсан хэдий ч тавьж явуулаагүй байна.

 Францын төрийн эрхийг 2007-2012 оны хооронд барьсан экс ерөнхийлөгч Николя Саркозиг сонгуулийн үеэр бусдаас хууль бусаар хандивын мөнгө авч ашигласанд буруутгаж байгаа юм. Түүнд холбогдох хэрэг одоогоос 11 жилийн өмнө болсон сонгуулийн үед хамаарч байгаа юм. Саркозиг тухайн үед Ливийн удирдагч Муаммар Каддафигаас дэмжлэг авч, хууль бусаар авсан мөнгөө сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсанд буруутгаж байна. Николя Саркозид хамаарах энэ хэргийн дагуух мөрдөн шалгах ажил сүүлийн 5 жил үргэлжилж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан