Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп ОХУ-ын төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Владимир Путинд баяр хүргэжээ

  Б.Оюун 2018-03-21 1316

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Владимир Путинд утас цохин баяр хүргэжээ. Цагаан ордны тэргүүн Путинд дэлхийн бусад улс орны тэргүүлэгчдээс сүүлдэж баяр хүргэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн Владимир Путин өнгөрсөн ням гарагт явагдсан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, улс орноо дахин 6 жилээр тэргүүлэхээр сонгогдсон юм.

АНУ-ын ерөнхийлөгч Оросын хамтрагчдаа сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, утсаар ярьжээ. Трамп энэ үеэр Путинтай биеэчлэн уулзаж, Украин, Сири болон Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцон хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Трамп Путинд сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэн утасдсаныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ “бид их сайхан харилцлаа, магадгүй ойрын ирээдүйд ноён Путинтай нүүр тулан уулзах завшаан олдож, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг таслан зогсоох асуудлыг хэлэлцэж болох юм гэжээ. Цагаан ордны тэргүүн Оросын төрийн тэргүүн лүү утсаар ярьж баяр хүргэснийг Кремлийн ордон мөн батлан мэдээлжээ. Талууд энэхүү ярианы үеэр олон улсын алан хядлага, терроризмтай тэмцэх, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг таслан зогсоох, мөн цаашид эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, хоёр улсын эдийн засгийн харилцааг сайжруулах талаар санал бодлоо солилцсоныг Кремль тэмдэглэжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө