Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Энэтхэг улс шинэ цагийн цэргийн техникээ сорчлон танилцуулав

  М.Даваадулам 2018-04-16 908

Defence Expo-2018 арга хэмжээ энэ сарын 11-14-ний өдрүүдэд БНЭУ-ын Ченнай хотод боллоо. Цэрэг, батлан хамгаалах салбарын шинэ цагийн дэвшилтэт техник технологийг танилцуулдаг Defence Expo India үзэсгэлэн – арга хэмжээг БНЭУ-ын Батлан хамгаалах яам, Энэтхэгийн аж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран 1999 оноос хоёр жил тутам зохион байгуулж байгаа. Тус үзэсгэлэн цэрэг, батлан хамгаалах салбарын олон улсын томоохон арга хэмжээ болон өргөжжээ.

Defence Expo-2018 арга хэмжээний нээлтийн үеэр БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситхараман Энэтхэгийн компаниудад хандаж дотоодын зэвсэг, цэргийн техникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь зүйтэйг тэмдэглэсэн юм.

Монгол, АНУ, Их Британи, ОХУ, Афганистан, Швед, Финлянд, Итали, Мадагаскар, Мьянмар, Балба, Португал, Сейшелийн арлууд, Вьетнам зэрэг 47 орны батлан хамгаалах салбарын албаны төлөөлөгчид олон улсын үзэсгэлэнд оролцжээ.

DefExpo 2018 үзэсгэлэнд БНЭУ дотооддоо үйлдвэрлэсэн дөрөв дэх үеийн Tejas нисэх онгоц, Dhruv нисдэг тэргийг танилцууллаа. Эдгээрийг иргэний болон цэрэг батлан хамгаалахын зориулалтаар ашиглаж болохоороо онцлогтой юм.

Энэтхэг улс хөлөг онгоц угсралт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Энэ удаагийн үзэсгэлэнд ч Scorpene төрлийн шумбагч хөлөг онгоцнуудаа танилцууллаа. Энэтхэгт угсарсан хөлөг онгоцыг Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази болон Африкийн орнууд худалдан авах хүсэлтэй байдаг байна.

БНЭУ энэ удаагийн үзэсгэлэнд шинээр боловсруулсан 155 мм калибртай артиллерийн зэвсэг, боловсронгуй болгож байгаа MBT Arjun танк танилцууллаа.

Пуужин үйлдвэрлэлийн салбарт ч шинэ цагийн BrahMos пуужин танилцуулсан бөгөөд энэ төхөөрөмж “газар-агаар”, “агаар-агаар”, “тэнгис-агаар” гээд бүх л зориулалтаар ашиглах боломжтойгоороо онцлогтойг тэмдэглэж байна. Akash пуужингийн систем ч энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох төхөөрөмж байлаа.


1999 онд анхны үзэсгэлэнд олон улсын 197 компани оролцож байсан бол БНЭУ-ын Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр нийт 670 компани оролцож байгаагийн 154 нь гадны зэвсэг үйлдвэрлэгчид байгаа юм.

БНЭУ ирэх таван жилийн хугацаанд цэрэг, батлан хамгаалах салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсронгуй болгоход 300 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Тиймээс ч олон улсын болон дотоодын зэвсэг үйлдвэрлэгчид тэрбум ам.доллараар үнэлэгдэх гэрээ хэлэлцээр хийхээр “чармайж” байна.

БНЭУ-д зэвсэг нийлүүлэгчдийн хувьд ОХУ тэргүүлж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Москва Делид 5 тэрбум гаруй ам.долларын зэвсэг, техник нийлүүлжээ. Хоёрдугаарт АНУ жагсаж байна. 2012-2015 онуудад Дели Вашингтоноос 4.4 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авчээ.

Харин батлан хамгаалах салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрийн тоогоор ОХУ мөн л тэргүүлж байна. 2012-2015 онуудад БНЭУ тус салбарт зэвсэг худалдан авах 67 олон улсын гэрээ хийснээс, ОХУ-тай – 18, АНУ-тай – 13, Франц улстай – 6 гэрээ тус тус хийжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө