Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол улс цэргийн сүр хүчээр дэлхийд 87-рт жагсав

  М.Даваадулам 2018-04-19 1108

Монгол улс цэргийн сүр хүчээр дэлхийд 87-рт эрэмбэлэгдлээ. Global Firepower 2018 жагсаалт гарчээ. Нийт 55 хүчин зүйлээр дэлхийн 136 орныг жагсааснаас, цэргийн техник, армийн сүр хүчээр АНУ тэргүүллээ. Эхний гуравт манай хойд болон урд хөрш мөн багтжээ. Монгол улсын хувьд 2017 онд мөн 87-р байранд жагсаж байв.

Монгол улсын хувьд 3,068,243 хүн амтай. Үүнээс:

  • Боломжит цэргийн хүч – 1,800,000
  • Цэргийн алба хаах боломжтой – 1,500,000
  • Цэргийн алба хаах насанд хүрч байгаа – 61,000
  • Цэргийн албанд бүртгэлтэй – 150,275
  • Цэргийн алба хааж байгаа – 10,275
  • Цэргийн нөөц хүчин – 140,000

Цэргийн нисэх техник хэрэгслийн хувьд тээвэрлэлтийн зориулалттай 9 нисэх онгоц, 6 нисдэг тэрэгтэй.

420 танктай, чиргүүл бүхий их буу 300, мэдээж далайд гарцгүй учир тэнгисийн цэргийн техник хэрэгсэл үгүй.

Энэ жагсаалтыг гаргахдаа газрын тосны олборлолт болон хэрэглээ, газрын тосны нөөц зэргийг харгалздаг. Монгол улс хоногт 23,430 баррель газрын тос олборлодог, 25,110 баррелийг хэрэглэдэг гэжээ.

Батлан хамгаалах салбарын төсөв 70,000,000 ам.доллар. Гэхдээ гадаад өр – 22,280,000,000 ам.доллар гэжээ.

Ийнхүү 50 гаруй хүчин зүйлийг харгалзан Монгол улс 1,6887 оноогоор 136 орноос 87-рт жагсаж байна.

Global Firepower жагсаалтыг гаргахдаа нийт 55 хүчин зүйлийг харгалздаг. Үүнд: цэргийн зэвсэглэлд зарцуулах боломжтой эдийн засгийн нөөц, улс орны газарзүйн байрлал зэргийг ч тооцдог байна. Мөн зэр зэвсгийн нөөц, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо, хэр олон зүйл төрлийн зэвсэгтэй зэрэг үзүүлэлтийг голчилдог байна. Үнэлгээг гаргахдаа мөн хэд хэдэн шаардлага тавьдаг. Үүнд:

  • үнэлгээнд цөмийн зэвсгийг тооцохгүй,
  • үнэлгээнд зөвхөн зэвсэглэл болон техникийн тоо хэмжээг харгалзахгүй,
  • үнэлгээнд зарим төрлийн нөөцийн үйлдвэрлэл болон хэрэглээг харгалзана,
  • далайд гарцгүй улс тэнгисийн цэргийн хүчингүйн улмаас торгуулийн оноо авахгүй,
  • цэргийн флотын хязгаарлагдмал боломжийн төлөө торгуулийн оноо авна,
  • үнэлгээнд улс орны улс төр болон цэргийн удирдлагын онцлогийг харгалзахгүй зэрэг шаардлага байдаг байна.

Ийнхүү тооцоолсны дүнд таслалын ард дөрвөн тэмдэгт бүхий аравтын бутархай гарна. Төгс байдлаар бол улсын индекс 0.0000 байх ёстой. Гэхдээ бодит байдал дээр ийм төгс үзүүлэлт аль ч улсад байхгүй. 

Жагсаалтыг АНУ – 0.0818, ОХУ – 0.0841, БНХАУ – 0.0852 оноогоор тэргүүлжээ.

Мөн эхний аравт Энэтхэг, Франц, Их Британи, БНСУ, Япон, Турк, ХБНГУ багтсан байна.

Сомали, Сьерра-Леон, Суринам, Либери, Бутан улс сүүл мушгижээ. Дэлхий дээрх цорын ганц Аз жаргалын яамтай Бутан улсын хувьд 7.5497 оноогоор жагсаалтын сүүлд бичигдэж байна.

Энэ жил Ирланд, Либери, Монтенегро улс жагсаалтад шинээр багтжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө