Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ипотeкийн зээлээр 2-3 байр авдаг асуудлыг шинэчилсэн журмаар шийдэх хэрэгтэй

  М.Ариунжаргал 2018-04-20 1699

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 2017 онд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд 300 орчим тэрбум төгрөг заруулахаар төлөвлөөд байгаа. Уг нь бол гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулахын тулд ипотекийн зээлийг олгож эхлэсэн. гэвч найман хувийн зээлийн хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгааг сангийн дэд сайд Булгантуяа онцолж байсан удаатай. Өөрөөр бол зээл олгож байсан өнгөрсөн хугацаанд 2-3 удаа байр авсан хүн маш олон байжээ. Тиймээс ипотекийн зээлийг шинэчилсэн журмаар олгож эхлэхдээ хэнд зээл олгох вэ гэдгийг сайтар зохицуулах хэрэгтэй байгааг судлаач хэлж байна

Ипотекийн зээлээр 2-3 байр авдаг энэ гажуудлыг шинэ журмаар шийдэхгүй бол зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна. Үүнээс гадна хэн нэгэн мөнгөтэй эрхэм зээлээр байр аваад түүнийгээ түрээслүүлэн ашиг олдог бизнес цэцэглэж эхлээд байгааг цахим орчинд шүүмжлэх иргэд цөөнгүй байна. харин зээл авсан иргэд үндсэн зээлээс хасагдахгүй байна хэмээн бухимдах нь элбэг байдаг. Тэгвэл дэлхий нийтэд үүнээс өөр ипотекийн зээл олгох нөхцөл байдаггүй гэдгийг хэллээ

Барилга хот байгуулалтын яам, сангийн яамны хамтарсан ажлын хэсэг найман хувийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулсан талаар өнгөрсөн сард мэдэгдсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл засгийн газарт танилцуулж батлуулаагүй байна. Одоогийн байдлаар орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 200 гаран мянган иргэн байгаа бол тэдний 10 гаруй хувь нь банкны шалгуур хангахаар байгаа юм байна

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан