Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭКС ДАРАНГУЙЛАГЧИЙН ХҮҮ ПАРАГВАЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

  Б.Оюун 2018-04-23 848

Парагвайд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч “Колорадо” консерватив намаас сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Марио Абдо Бенитес ялалт байгуулжээ.  Абдо Бенитес нь Парагвайн сүүлийн дарангуйлагч Альфредо Стесснерын  хүү нь юм. Түүний эцэг улс орноо 1954-1989 оны хооронд тэргүүлж байжээ.

Парагвайд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Колорадо намаас нэр дэвшин өрсөлдсөн Марио Абдо Бенитес иргэд сонгогчдын 46%-ийн санал буюу нийтдээ 1 сая 160 мянган санал авч тэргүүлжээ. Тэгвэл түүний гол өрсөлдөгч нь болох сөрөг хүчний “Үндэсний шинэчлэлийн эвсэл”-ээс нэр дэвшигч Эфраин Алегре 1 сая 66 мянган сонгогчийн санал буюу ойролцоогоор 42%-ийн саналаар удаалсан байна. Энэ талаар Парагвайн сонгуулийн төв хорооны тэргүүн Хаиме Бестар мэдээлжээ.

Парагвайд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүн тодорхой болж, эрх баригч намын нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулсан хэдий ч сөрөг хүчний нэр дэвшигч одоогоор өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Тэрээр сонгуулийн саналын хуудсыг нэг бүрчлэн тоолж дууссаны дараа ялагчийг нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Парагвайд ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж, санал авах байрууд орон нутгийн цагаар өглөөний 7 цагаас эхлэн үүд хаалгаа нээн, 16 цаг хүртэл санал авсан байна.

Парагвайд улсынхаа төрийн тэргүүнийг 5 жил тутамд сонгодог юм. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан Бенитес нь ирэх 8-р сард ерөнхийлөгчийн суудалдаа албан ёсоор сууна. Тэрээр улсынхаа төрийн эрхийг тэргүүлж байгаа 51 дэх ерөнхийлөгч болж, энэ суудалд нам нэгт Орасио Картесыг залгамжилж байгаа юм. Парагвай улсын төрийн тэргүүнээр сонгогдсон Марио Абдо Бенитес нь 2015-2016 оны хооронд улсынхаа сенатын танхимыг тэргүүлэн ажиллаж байжээ.
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө